• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Мэдээлэл хийж, зөвлөгөө өгөв

Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгааллын салбар комиссын ээлжит хурал 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болжээ. Тус хурлаар нийт 61 хүүхдийн группийн хугацаа сунгах асуудлыг авч шийдвэрлэсэн байна. Энэхүү хуралд оролцож буй эцэг эхчүүдэд Комиссын орон нутаг дахь ажилтан Комиссын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн халамжийн сангаас авах тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж, Хүний эрх гэж юу бэ, ХЭҮК-т гомдол гаргах нь гэсэн 3 төрлийн гарын авлага материалыг тарааж, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч үйлчилсэн байна.