• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нийгмийн даатгалын байцаагчид хүний эрхийн сургалтад хамрагдлаа

2019 оны төгсгөлд Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс сумдын нийгмийн даатгалын байцаагчдаа хүний эрхийн сургалтад хамруулав.

Сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ажилтан Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай танилцуулга, Хүний эрхийн хандлага, ойлголт сэдвээр явуулж, гомдол хэрхэн гаргах, хуулийн зөвлөгөө мэдээлэл авах, хүний эрхийн сургалт олгох, Монгол Улс дахь хүнний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэлтэй холбоотой мэдээлэл зэргийг хүргэж, Хүний эрхийн үндэсний Комисс, ХЭҮК-т гомдол гаргах нь, Хөдөлмөрлөх эрх зэрэг гарын авлагаас түгээж ажиллалаа.