• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл-2”

“Хөвсгөлийн хөгжил дэвшилд”, “Хөвсгөл хөтөч” ТББ-уудын санаачлагаар Хөвсгөл аймгийн эх, хүүхдийн эндэгдлийн бууруулахад хувь нэмрээ оруулах үүднээс “Эх хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ иргэдийн оролцоо” төслийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Тосонцэнгэл, Хатгал тосгонд хэрэгжүүлсэн байна. Уг төслийн хаалтын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Комиссын ажилтан оролцож “Комиссын танилцуулга” сэдвээр мэдээлэл хийлээ.

Арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, багийн Засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн нэгдлийн төвүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөл энэхүү төслийн хүрээнд байгуулагдсан 16 бүлгийн гишүүд оролцсон байна.

Төслийн хүрээнд 6 зорилтыг дэвшүүлж, 6 гарцыг бий болгож чадсан үр дүнтэй төсөл болж өндөрлөснийг зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байлаа.