• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо

2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 09-ний хооронд ХЭҮК-ын орон нутгийн ажилтнуудыг чадавжуулах сургалтанд хамрагдав. Тус сургалтыг НҮБ-ын Хүн амын Сангийн тусламжтайгаар зохион байгуулсан бөгөөд тус сургалт нь Комиссын орон нутаг дахь ажилтнуудын жендэр болон жендэрт суурилсан хүчирхийлэл, мониторинг, тайлагналтын талаарх мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, гэр бүлийн харилцаан дахь эцэг эхийн үүрэг, оролцоо, хүүхэд хүмүүжлийн аргуудын талаар мэдлэг олгох зорилготой сургалт байлаа. Энэхүү сургалтаар Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, Японы Хүүхдийг ивээх сан, JICA, Гэр бүл судлаач доктор Л.Оюун, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллагуудаас сургалт мэдээллийг авсан юм.