• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах аян эхэллээ

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, "Хариуцлагатай залуу манлайлагч”клуб, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагатай хамтран "Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах аян”-ы хүрээнд олон нийтэд нөлөөллийн ажил явуулах ажлыг санаачлан Чингүнжавын талбайд флашмоб арга хэмжээг зохион байгуулахад Комиссын орон нутаг дахь ажилтан оролцов. Уг арга хэмжээнд тус клубын залуучууд хөдөлгөөнт бүжгийг хийж, талбайд цугларсан иргэд бүжгийн хөдөлгөөнд нэгдэж байлаа. Мөн залуучууд "Хүчирхийллийн эсрэг хамтдаа” зогсож, хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмэр оруулахыг уриаллаа.