• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Спортын тэмцээн зохион байгуулагдав

Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнуудын дотоодын сургалтын үеэр орон нутгийн ажилтнуудыг хамруулан бие тамир, спортын арга хэмжээг 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав. Комисс дээрх арга хэмжээг жил бүр уламжлан зохион байгуулж байгаа бөгөөд 2019 онд ажиллагсдын бие бялдар, эрүүл мэндийг зөв зохистой хөгжүүлэх зорилгоор энэ жилийн тэмцээнийг 2 төрлөөр зохион байгуулж байгаараа онцлог юм. Тус арга хэмжээнд ажилчдын дунд гар бөмбөг, сагсан бөмбөг гэсэн төрлөөр тэмцээн явагдав. Уг тэмцээнд Ч.Наранхүү ахлагчтай баг тэмцээний 2 төрөлд тэргүүлж цомын эзэд болсон бол удаах байрыг Ч.Алтангэрэл ахлагчтай баг тэмцээний 2 төрөлд амжилт гарган дэд байрыг хүртэв.