• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт, мэдээлэл

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн хүсэлтээр ихэр хүүхэдтэй эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж "Хүүхэд бүр эрх эдлэгч” сэдвээр 40 минутын сургалт хийлээ. Тус уулзалтаар Мөрөн суманд амьдарч байгаа ихэр хүүхэдтэй эцэг эхчүүд хамтран "Ихэрүүдийн холбоо” байгуулахаар санал бодлоо солилцон хүүхдийн асуудлаар холбогдох байгууллагуудаас хүссэн мэдээ мэдээллээ авах зорилготойгоор уг уулзалтыг явуулсан байна.       Комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтний зүгээс дээрх эцэг эхчүүдэд сургалт хийхийн зэрэгцээ төрөөс ихэр хүүхдүүдэд олгодог тэтгэмж, тусламжийн талаар товчхон мэдээллийг өгч комиссын гарын авлагуудаас тарааж ажиллав.