• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тахарын албаны албан хаагчдад сургалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комисс Тахарын Ерөнхий Газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд 8 дугаар тойргийн Тахарын албаны ажилтан, албан хаагч нарт сургалт зохион байгууллаа. Тус сургалт нь Тахарын албаны ажилтан, албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх зорилгоор хүний эрхийн боловсрол олгоход оршино. Сургалтаар 14 ажилтан, албан хаагчдад Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвээр 50 минутын сургалтыг зохион байгуулж шинээр томилогдсон дарга Д.Болдбаатарт байгууллагынхаа талаар товч мэдээлэл өгч комиссоос хэвлэгдэн гардаг ном, сэтгүүл болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудад зориулсан "Хүний эрхийн эмхэтгэл" CD-ын хамт бэлэглэв.