• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Томилгооны сонсгол боллоо

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол 2020 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Төрийн ордонд явагдав. Уг сонсголыг Улсын онцгой комиссын заавар, зөвлөмжийн дагуу “Ковид-19” цар тахлын үед төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй байдлыг хангах үүднээс цахимаар явуулж байна. Сонгон шалгаруулах журмын шаардлагыг хангасан 19 иргэн нэр дэвшсэн байна. Сонсголд цахимаар нийт 86 иргэн оролцох хүсэлтээ ирлүүлснээс 55 иргэн оролцогчоор бүртгүүлж, нэр дэвшигчдээс асуулт асуухаа илэрхийлсэн бол 31 иргэн ажиглагчаар оролцохоо мэдэгдсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн байна.