• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн байгууллагуудаас мэдээлэл авлаа

Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу "Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал”-аар дүн шинжилгээ, мэдээлэл цуглуулах ажлын хүрээнд холбогдох газрууд болох аймгийн  Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёлын газар, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан байна. Өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлаар НҮБ-ын гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн Газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явцыг үнэлэх, зорилгоор мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж, үр дүнг нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлд тусгаж, шийдвэр гаргагчдаар тодорхой арга хэмжээ авахуулахад чиглэгдэх юм байна.