• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн байгууллагуудын дунд “АХА” тэмцээн зохион байгуулав

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын Тамгын Газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан хамтран Хөвсгөл аймгийн Засаг даргын эрхлэх асуудлуудын хүрээний төрийн байгууллагуудын албан хаагч нарын дунд авилгын эсрэг олон улсын өдөр, хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулж "АХА” тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд нийт 82 албан хаагчид оролцсоноос тэргүүн байрыг Цагдаагийн газрын сэтгэл зүйч дэслэгч Ё.Шижиртуяа, дэд байрыг аймгийн ЗДТГ-ын хууль зүй, архивын тасгийн ажилтан Г.Ням-Эрдэнэ, гутгаар байранд Цагдаагийн газрын мөрдөн байцаагч ахлах дэслэгч Н.Ганзориг, тусгай байранд Шүүх шинжилгээний албаны кримнолостикийн шинжээч дэслэгч Э.Цолмон, аймгийн Санхүү, аудитын хяналтын албаны дотоод аудитор Г.Амарсайхан нар тус тус эзэллээ.