• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Улсын Их Хурлын Цом-2018”

Монгол Улсын Их Хурлын харьяа байгууллагуудын дунд зохион байгуулагддаг спортын тэмцээн болох "Улсын Их Хурлын Цом-2018”-ийг энэ жил Монгол банкнаас 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ныг дуустал зохион байгуулж явууллаа. Уг спортын тэмцээн нь Улсын Их хурлын дэргэд дэх байгууллагуудын албан хаагчдын бие бялдарыг чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, чөлөөт цагийг зөв өнгөрөөхөд тэмцээний зорилго оршив. Тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол банк, Үндэсний Аудитын газар, Үндэсний Статистикийн хороо, Авилгатай тэмцэх газар, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн Үндэсний Комиссын баг тамирчид спортын 7 төрлөөр хүч чадал, оюун ухаанаа уралдуулж багийн дүнгээр Тэргүүн байрыг тэмцээнийг зохион байгуулагч Монгол банк тэргүүлсэн бол дэд байрыг Үндэсний Статистикийн хороо удаалсан байна. Тус тэмцээнд Комиссын орон нутгийн ажилчид идэвхтэй оролцов