• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Уулзалт боллоо

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр 2019 оны 8 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагааннуур, Мөрөн хотод ажиллав. Тэрбээр Мөрөн суманд ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Л.Ганболд, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг нартай уулзаж аймагт ирэх болсон зорилго болон Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажилласан талаарх мэдээллийг товч танилцуулж, цаашид анхаарах асуудлыг хөндсөн юм.

Мөн Цагааннуур сумын цаатан иргэдэд Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгийг хэрхэн авч ашиглах, жендэрийн тухай мэдлэг ойлголт олгох зэрэг сургалт мэдээлэл хийсэн байна. Ирэх 10 дугаар сард багтаан Жендэрийн үндэсний хорооноос аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс тус бүр 5 хүнийг чадавхжуулах сургалтад хамруулахаар төлөвлөж байгаа талаар урьдчилан мэдэгдэв.