• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтарсан багийн гишүүдэд сургалт хийсэн тухай

2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтарсан багийн гишүүдэд явуулж буй ээлжит сургалтаар Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаас хамтарсан багийн чиг үүргийг Хүний эрхийн үндсэн ойлголт хичээлтэй уялдуулан сургалт, мэдээллийг хүргэж, 5 төрлийн гарын авлага материалыг оролцогчдод тараалаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал бөгөөд тус сургалтанд оролцож буй багийн засаг дарга, сургуулийн болон өрхийн эмнэлэгийн нийгмийн ажилтнуудад Комиссын тухай танилцуулж цаашид хүчирхийлэлд өртөж байгаа болон хүчирхийлэлд өтрөж болзошгүй иргэдэд сургалт мэдээлэл өгөх, эрх зүйн туслалцаа авахад хамтран ажиллахыг Комиссын орон нутаг дахь ажилтан уриалсан юм.