• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтарсан шалгалтад оролцов

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран ажиллах санамж бичгийг 2016 онд байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Комиссын орон нутаг дахь ажилтан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын албаны холбогдох ажилтнуудтай хамтран 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй ноосны үйлдвэр болох "Лидер Кашмир” ХХК, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Мах маркет” ХХК-ны үйл ажиллагаатай танилцан, химийн бодис ашиглах, устгах, хадгалалт хамгаалалтын үйл явцад хяналт шалгалт хийв. Тус шалгалтаар илэрсэн ноцтой зөрчил гараагүй ч химийн бодисыг ашиглах, устгах, хадгалалт хамгаалалтад тавигдах стандарт, журмыг танилцуулан ажилласан байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх шалгалтад хамрагдсан 2 байгууллагад зөвлөмж хүргүүлэхээр боллоо.