• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтран ажиллана

Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл нь төр, ажил олгогч, үйлдвэрчний эвлэл гэсэн бүрэлдэхүүнтэйгээр нийгмийн түншлэгч талуудын эрх хэмжээг хангаж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн бөгөөд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг 2 жил тутамд байгуулж, тус хэлэлцээрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааны асуудлуудыг цогцоор нь тусгахаар ажиллаж байна.

2011 оноос хойш жил бүр ажил олгогчид болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар үүрэг хүлээгчдийг чадавхжуулах сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулсаар иржээ. 2020 онд “Хөдөлмөрлөх эрх, зохистой хөдөлмөр эрхлэлт”-ийн чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран ажиллах санал хүргүүлж, хамтран ажиллахаар боллоо.