• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтран ажиллахаар боллоо

2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэний байгууллагуудын Үндэсний холбооны Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, Комиссын талаар дэлгэрэнгүй танилцуулж 2019 онд хамтарч ажиллах талаар санал солилцож Комиссоос хэвлэгдэн гаргадаг хүний эрхийн талаарх ном, сэтгүүл, гарын авлагын дээжээс гардууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний дэд бүтэц, хүртээмжийн асуудлаар хяналт шалгалт зохион байгуулах, орон нутгийн телевизээр дохионы хэлмэрчээр мэдээ мэдээлэл хүргүүлэх, сургалт сурталчилгааны ажлаар хамтран ажиллах зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.