• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтран ажиллахаар санал солилцов

Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаярт Комиссын орон нутаг дахь ажилтан Комиссоос хэвлэгдэн гардаг ном, сэтгүүл, гарын авлага, Хүүхдийн эрхийн цуврал нэвтрүүлэгийн CD-ын хамт бэлэглэсэн байна. Хүний эрхийн Үндэсний Комисс жил бүр хүний эрхийн нөхцөл байдлын илтгэлийг боловсруулж УИХ-д өргөн барьдаг. 2017 онд 16 дахь илтгэлээ өнгөрсөн 3-р сард өргөн барьсан. Дээрх илтгэлд хүүхдийн эрхийн хэрэгжилт, хөдөлмөрлөх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд, жендэрийн тэгш байдал зэрэг асуудлыг тусгасан талаар танилцуулж, цаашид 2 байгууллага хамтарч орон нутагт хийх ажлын талаар урьдчилан санал солилцон төлөвлөсөн байна.