• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтран ажиллах санал тавьлаа

Дэлхий Зөн Олон Улсын байгууллагын Хөвсгөл Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Г.Дулмаахүүтэй уулзаж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын талаар танилцуулж, орон нутагт хүний эрхийн чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэх, мөн хөдөө сумдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахад шаардагдах төсөв мөнгөний асуудалд туслалцаа үзүүлэн хамтарч ажиллах талаар санал солилцон, дэмжиж ажиллахыг хүслээ.