• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтран ажиллах талаар санал солилцов

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончигтой уулзан 2019 онд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хөдөө орон нутгийн иргэдэд хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гомдол мэдээлэл хүлээн авах, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөхөд хамтран ажиллах талаар санал тавьсныг хүлээн авлаа. Уулзалтаар Комиссоос эрхлэн гаргадаг хүний эрхийн ном, сэтгүүл, гарын авлагын дээжээс гардуулан өглөө.