• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтран мэдээлэл хийлээ

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний ажилчдад зориулсан сургалтыг Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулж явууллаа. Уг сургалтаар ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтан оролцож Комиссын үйл ажиллагааны талаар болон иргэд ямар асуудлаар хандаж болох, гомдол хэрхэн гаргах, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг талаар мэдээлэл хийж Хүний эрх гэж юу бэ, ХЭҮК-т гомдол гаргах, Төрийн үүрэг гэсэн 3 төрлийн гарын авлага материалыг сургалтын оролцогчдод тарааж ажилласан байна.