• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтран сургалт зохион байгууллаа

2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Насан туршийн боловсролын төвийн санаачлагаар аймгийн Цагдаагийн газар, Авто тээврийн газартай хамтран аймгийн Авто тээврийн газрын ажилчид болон хот хоорондын тээврийн жолооч нарт Комиссын тухай танилцуулга, Хүний эрхэд суурилсан хандлага сэдвээр сургалт, мэдээлэл явууллаа. Мөн аймгийн Цагдаагийн газар, Авто тээврийн газраас холбогдох мэдээллийг хөтөлбөрийн дагуу өгсөн байна. Сургалтын гол зорилго нь Авто тээврийн жолооч нарт Зөрчлийн хууль, Авто тээврийн тухай хуулиудыг сурталчлах, хууль бус тээвэрлэлт түүнээс гарах хор уршиг, мөн Хүний эрхийн талаар мэдлэг ойлголт олгох, хүний эрхэд суурилсан үйлчилгээг хэрхэн хүргэх зэрэг сургалт мэдээлэл, зөвлөгөөг өгөхөд оршив.