• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хойд бүсийн аймгуудад “Хөдөлмөрлөх эрх” сургалт зохион байгуулагдав

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, ХБНГУ-ын Фридих Эбертийн сан хамтран зохион байгуулдаг "Хөдөлмөрлөх эрх” бүсийн сургалт 2017 оны 3 дугаар сарын 20-оос 21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын сургалтын танхимд зохион байгуулагдлаа. Сургалтад Хөвсгөл, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгуудын ХЭҮК-ын ажилтнууд, МХГ-ын улсын байцаагчид болон ҮЭХ-ны дарга, анхан шатны хороодын идэвхтэн сонгуульт, гишүүд зэрэг 60 хүн хамрагдав. Сургалтаар дээрх аймгуудын ХЭҮК-ын орон дахь ажилтнууд, МХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, ҮЭХ-ны дарга нар 2014 оны 9 дүгээр сард Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан "Хөдөлмөрлөх эрх" бүсийн сургалтнаас гарсан зөвлөмжийн хүрээнд хамтран ажилласан, хийж гүйцэтгэсэн ажлаас танилцуулав. Хөвсгөл аймаг дахь ажилтан "Хөдөлмөрлөх эрх Хөвсгөл аймагт” сэдвээр мэдээлэл хийлээ.