• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хойд бүсийн 5 сумдад ажиллаад ирлээ

Хөвсгөл аймгийн Драмын театрт, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, "Дэлхийн Зөн” ОУБ-ын Хөвсгөл ОНХХ-тай хамтран 1 дүгээр сарын 26-ны өдрөөс 30-ны өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан сумдад сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулав. Сургалтаар ХЭҮК-ын танилцуулгыг хүргэж, Хүний эрхийн үндсэн ойлголт, Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эрх сэвдүүдээр сургалт, мэдээлэл хийж, иргэдэд хуулийн зөвлөгөө өгөв. Сургалтын дараагаар үдэш бүрийн 20 цагаас аймгийн Драмын театрын дарга Н.Сэржмятав театрын уран бүтээлчдийнхээ хамт өөрийн бие даасан тоглолтоо сумдын иргэдэд хүргэлээ. Мөн дээрх сумдын Эмэгтэйчүүдийн холбоонд "Хүн бүр...” постер, хүний эрхийн 6 төрлийн ном, сэтгүүл болон гарын авлага материалын хамт өгч ажилласан байна.