• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хохирогчдод ээлтэй үйлчилгээ хэлэлцүүлэг

Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс хамтран "Хохирогчдод ээлтэй үйлчилгээ” хэлэлцүүлгийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ГБХЗХГ-ын Од театрт зохион байгуулж явууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мөрөн сумын Засаг Даргын Тамгын Газар, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ажилтан оролцов. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эхний өдөр хэлэлцүүлгийг зохион явуулж байгаа бол сургалтын 2 дахь өдөр нь нөлөөллийн үйл ажиллагааг олон нийтийн газар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хэлэлцүүлгийн зорилго нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн тоог бууруулах, олон нийтийн хандлагыг өөрчлөх, бүх төрлийн хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэдийн оролцоог бэхжүүлэхэд оршино. Хэлэлцүүлэгт оролцогчдод Комиссын орон нутаг дахь ажилтан байгууллагынхаа талаар товч мэдээлэл өгч Хүний эрхийн үндсэн ойлголт сэдвээр сургалт, мэдээлэл өгч хэлэлцүүлэгт өөрийн саналыг хүргэв. Оролцогчдоос гарсан саналыг нэгтгэн зөвлөмж гаргах юм байна