• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуулийн байгууллагын албан хаагчид хүний эрхийн сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хөвсгөл аймагт 12 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд ажиллахдаа тус аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах, баривчлах байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байруудын үйл ажиллагаатай Комиссын дарга Ж.Бямбадорж, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир нар танилцлаа.

Мөн хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зориулж “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг аймгийн Цагдаагийн газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтыг Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир нар явуулав.

Сургалтад аймгийн Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний албаны албан хаагчид хамрагдсан байна.