• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуульчдын нийтэд түгээх үйл ажиллагаанд оролцлоо

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хуульчдын холбооны Хөвсгөл аймаг дахь салбар холбооноос хамтран зохион байгуулж буй бүх нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг үнэ төлбөргүй хүргэх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг Чингүнжавын талбайд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулав.

Дээрх арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ажилтан оролцож иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэн, гарын авлага материалыг түгээн, байгууллагаа сурталчлан ажиллав.