• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуульчдын форум 2018”-д оролцлоо

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Монголын Хуульчдын Холбооноос зохион байгуулсан Хуульчдын форум-2018 Хуульчдын холбооны Хөвсгөл аймаг дахь салбарын зохицуулагч Б.Отгонцэцэгийн хамт ХЭҮК-ын тус аймаг дахь референт оролцов. Тус форумд 400 гаруй хуульчид оролцсон байна. Форумыг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан нээж үг хэлэв. Форум нь нэдсэн хуралдаан, салбар хуралдаан гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага сэдвээр, салбар хуралдаанаар Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс, Хил хязгааргүй хууль зүйн туслалцаа, Хуульчийн ёс зүй ба хариуцлага, Байгаль орчны асуудал: Хариуцлагатай уул уурхай-нөхөн сэргээх асуудал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бол үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, Хүний эрх ба цахим ертөнц, Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил, Чанартай хууль зүйн боловсрол: Магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хүний эрх ба цахим ертөнц сэдэвт хэлэлцүүлгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл чиглүүлэв. Форумын төгсгөлд нийт форумд оролцсон хуульчдаас санал авч Форумаас зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр болсон байна. Ирэх жил болох форумд 2018 оны форумаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэхээр болжээ.