• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуульчид үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

Монголын Хуульчдын холбооноос ““Хуульчдын нийтэд түгээх үйл ажиллагаа-про боно 2020” арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд Хөвсгөл аймаг дахь Хуульчдын холбооны салбар хороо нь бүх нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн үйлчилгээг үзүүлэх, “Covid-19” өвчний цар тахлын дэгдэлтийн улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дээрх арга хэмжээг утсаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймаг зохион байгуулав.

Арга хэмжээнд Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчид болон Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ажилтан оролцож иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллав.