• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хуульчийн мэргэжлийн шалгалт ирэх 10 дугаар сард болно

Монголын Хуульчдын холбоо Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2020 оны 10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр 14.2-д “Хуульчийн шалгалтын товыг уг шалгалт эхлэхээс 75-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.” гэж заасан бөгөөд Хуульчийн мэргэжлийн шалгалт зохион байгуулахтай холбоотой мэдээллийг Холбооны www.mglbar.mn цахим хаягаар тухай бүр мэдээллэх юм байна.

Эх сурвалж www.mglbar.mn