• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг” арга хэмжээ боллоо

НҮБ-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг Хүний эрхийн олон улсын өдөр болгон тунхаглан зарласнаас хойш эдүгээ 71 дэх жилтэйгээ золгож байна. Монгол Улс 2019 оны Хүний эрхийн олон улсын өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Хуульчдын Холбооны Хөвсгөл салбар, Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлтэй хамтран “Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг” арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Шинэ Мөрөн” Худалдаа үйлчилгээний төвд зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр дээрх байгууллагууд иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх, нэхэмжлэлийн загвар бичиж өгөх, өргөдөл гомдол хэрхэн гаргах талаар зөвлөгөө мэдээлэл олгох, гомдол хүлээн авах, ном, гарын авлага материал тараах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэв.