• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэлэлцүүлэг зохион байгуулагдав

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүний эрхийн Форум хамтран Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн талаар үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгийг НҮБ-ын гишүүн улс орнуудын хүний эрхийн төлөв байдлыг тодорхой хугацаанд дүгнэн хэлэлцдэг байна. Монгол Улс хүний эрхийн төлөв байдлаа 2010, 2015 онд 2 удаа хэлэлцүүлсэнээс 2015 онд болсон хоёр дахь хэлэлцүүлгээс нийт 160 зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлснээс 150 зөвлөмжийг Монгол Улс хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан юм. Тус ажлын нэг нь орон нутагт тодорхой эрхийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Хөвсгөл аймаг "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх орон нутгийн үйл ажиллагаа” гэсэн сэдвээр хэлэлцүүлгийг аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын сургалтын танхимд 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг Даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг нэгтгэн Хүний эрхийн Форумд илгээлээ.