• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын Хөвсгөл аймаг дахь ажилтны 2018 оны хагас жилийн ажлын тайлан, мэдээ

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх тайлант хугацаанд Хүний боловсрол олгох сургалтыг хүйсний хувьд эрэгтэй 242, эмэгтэй 470 буюу нийт 712 иргэнд 1320 миунтын сургалтыг хүргэж, Комиссоос хэвлэгдэн гаргасан 76ш ном, сэтгүүл, 806ш брошур, 15ш постерыг иргэд олон нийтэд тараасан байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар 51 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгөхдөө эрхийн 14 төрлөөр нийт 725 минутын зөвлөгөө өгснөөс 9 иргэнд утсаар, 42 иргэнд биечлэн зөвлөгөөг өгчээ. Хүний эрх зөрчигдсөн 8 гомдлыг хүлээн авч 1 гомдолд Комиссын гишүүний шаардлага хүргүүлж, 6 гомдолд хууль зүйн зөвлөгөө өгч, 2 гомдол хуулийн хугацаанд ажиллагаанд шалгагдаж байна. Хүний эрхийн асуудлаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх ажлын төлөвлөгөөт удирдамжийн дагуу 2018 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, Дотуур байранд амьдарч буй малчин хүүхдийн сурч боловсрох эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх гэсэн сэдвээр дүн шинжилгээний ажил хийж гүйцэтгэсэн байна. Мөн Комиссын Хөвсгөл аймаг дахь цахим хуудсанд 2018 оны байдлаар 21 мэдээг оруулан ажилласан байна.