• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт шалгалт

Хүний эрхийн Үндэсний Комисс нь хамтын ажиллагаатай төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулдаг билээ. 2014 онд Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газруудтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Үүний дагуу Комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 5 дугаар 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Баривчлах болон саатуулах байранд, 5 дугаар 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байруудад хяналт шалгалтын ажлыг явууллаа. Хяналт шалгалтын эцсийн хариуг гарахаар шалгалтад хамрагдсан холбогдох байгууллагуудад хүргүүлэх арга хэмжээг авна.