• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн асуудлаар судалгаа, дүн шинжилгээний ажил хийгдлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын 2018 оны 1 дүгээр сард баталсан удирдамжийн дагуу "ЕБС, МСҮТ-ийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн нөхөн үржихүйн эрх, бэлгийн дарамт, хүчирхийллээс ангид байх эрх чөлөөний хэрэгжилт”, "Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал” сэдвүүдээр 2018 оны 9 дүгээр сард дүн шинжилгээ, судалгаа, мэдээллийн ажлыг Комиссын 21 аймаг дахь ажилтан хийж гүйцэтгэлээ. Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан "МСҮТ-ийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн нөхөн үржихүйн эрх, бэлгийн дарамт, хүчирхийллээс ангид байх эрх чөлөөний хэрэгжилт”-ийн талаар тус аймаг дах МСҮТ-ийн дотуур байрны холбогдох ажилтан албан хаагч нараас шаардлагатай мэдээллийг авч, дотуур байрны орчин нөхцөлтэй танилцах, фокус ярилцлага зохион байгуулах, баримт материалтай танилцах, хуулбарлах зэргээр гүйцэтгэсэн бол "Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал” сэдвээр аймгийн ЭМГ-аас ирүүлсэн мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажиллав. Дээрх 2 сэдэвтэй холбоотойтойгоор иргэдээс Комиссын ажилтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, эрх зүйн зөвлөгөө мэдээлэлд тулгуурлаж хийлээ.Эцэст нь Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж төлөвлөгдөхөөр болов.