• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Олон Улсын өдөр-Хөвсгөл аймагт

Нэгдсэн Үндэсний Байгууллага 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг баталсан бөгөөд энэ өдрийг дэлхий дахинаа "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон тэмдэглэн иржээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний  Комиссоос Хүний эрхийн олон улсын тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд иргэдэд хууль зүйн зөвлөгөөг өгөх өдөрлөгийг орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэхүү ажлыг ХЭҮК-ын Хөвсгөл аймаг дахь ажилтан аймгийн Хуульчдын холбооны салбар, Өмгөөлөгчдийн холбооны салбар, Цагдаагийн газартай хамтран иргэдэд хуулийн зөвлөгөө өгч, гарын авлага материал тарааж,мөн "Хөвсгөл” телевизид мэдээлэл өгч ажиллав.