• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт боллоо

Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хүсэлтээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ажилтан хүний эрхийн талаар сургалт, мэдээлэл өглөө.

Сургалтаар Комиссын тухай танилцуулга, Хүний эрхийн хандлага, ойлголт сэдвээр хичээл явуулав. Сургалтыг жишээ баримттайгаар танилцуулж, гомдол хэрхэн гаргах, хуулийн зөвлөгөө мэдээлэл авах, хүний эрхийн сургалт олгох зэрэг мэдээллийг хүргэж, 7 төрлийн гарын авлагыг оролцогчдод тараалаа.