• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт

Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зохион байгуулж буй ээлжит сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Бүрэнхаан цэцэрлэг, сургуулийн цогцолборын хамт олонд Хүний эрхийн боловсрол олгох ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай танилцуулж, Хүний эрхийн үндсэн ойлголт сэдвээр сургалт өгөв. ҮЭХ-ны сургалтын танхимд болсон сургалтад тус цогцолборын 28 ажилчин оролцов. Сургалтаар байгууллагын хүсэлт, захиалгаар хүний эрхийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх, хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч гомдлын мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл хүргэн ажиллалаа.