• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн сургалт

Комисс хүний эрхийн боловсрол олгох үндсэн чиг үүргийн хүрээнд Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны суралцагсдад 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус сургуулийн лекцийн танхимд Комиссын танилцуулга, Хүний эрхийн үндсэн ойлголт, Хүүхдийн эрх сэдвүүдээр сургалт явуулсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран ажиллах "Санамж бичиг”-ийн хүрээнд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр сургалт зохион байгуулав.   Санамж бичгийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь жил бүр албан хаагчдаа хүний эрхийн боловсрол олгох сургалтад тогтмол хамруулдаг юм. Хүний эрхийн мэдлэг ойлголттой болсноор хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхээ сэргийлэх арга хэмжээ авах, хүний эрх зөрчихөөс хамгаалах, түүнд нийцсэн баталгаа гаргахыг төрөөс шаардан эрхээ эдлэх боломжтой.