• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг

Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн ГХУСАЗСЗ, Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх хэлтсээс хамтран "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт ЕБС-иудын нийгмийн ажилтан, цэцэрлэгүүдийн арга зүйчид, Мөрөн сумын багийн Засаг дарга, багийн нийгмийн ажилтан, холбогдох хуулийн байгууллагуудын төлөөлөл, ХЭҮК-ийн ажилтан болон архи сотгууруулах ундаагаар үйлчилдэг үйчилгээний газрын эзэд оролцов. Хэлэлцүүлэгт аймгийн ЦГ, Прокурорын газар, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүх Шинжилгээний алба, МХГ, ГБХЗХГ зэрэг байгууллагуудаас мэдээлэл хийв. Хэлэлцүүлгийн эцэст оролцогчдоос дээрх сэдэвтэй холбоотой санал хүсэлтийг хүлээн авч зөвлөмж гаргахаар болов.