• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сэдэвт сургалт Хөвсгөл аймагт

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачлагаар "Хүүхдийн эрх ба биенесийн зарчим” сэдэвт сургалтын сургагч багш бэлтгэх сургалт Хөвсгөл аймагт 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болов. Тус сургалтад Комиссын орон нутаг дахь ажилтан болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл хамрагдав. Сургалтыг Монголын Нийгмийн ажилтны холбооны тэргүүн н.Нямдорж удирдан явуулав. Тус сургалтын 2 дахь өдрийн сургалтаар Хөвсгөл аймгийн бүх сумдын Засаг дарга болон ЗДТГ-ын нийгмийн ажилтнуудыг хамруулж оролцуулсан байна.