• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөвсгөл аймагт” Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохион байгуулагдана

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ нь 2018 оны 10 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн ЗДТГ-т зохион байгууллагдах гэж байна. Энэхүү арга хэмжээгээр ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, сургалт сурталчилгааг хийх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтуудыг тодорхой байгууллагууд дээр зохион байгуулах, иргэдэд хууль зүйн зөвлөгөөг өгөх, төрийн байгууллагуудаас нийтээр мөрдөх хэм хэмжээ тогтоосон актуудад дүн шинжилгээ хийх, сум орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулах цогц арга хэмжээ юм. Иймд дээрх арга хэмжээнд Хөвсгөл аймгийн иргэд болон ТББ-ын төлөөллүүдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдэээллийг Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтны 7038-8022 дугаараас тодруулж болно.