• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөвсгөл аймаг дахь Өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллана

Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хөвсгөл аймаг дахь салбарын өмгөөлөгч Б.Амаржаргалтай уулзаж 2 байгууллага Санамж бичиг байгуулсныг танилцуулж, 2017 оны 5-р сарын 26-ны өдөр Монгол Улсад Өмгөөлөх байгууллага үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан "Өмгөөлөгч-Танд Тусалъя” үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг орон нутагт хамтран зохион байгуулах, өмгөөлөгч нарт хүний боловсрол олгох ажлыг явуулах, цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний талаар яриа өрнүүллээ.