• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөвсгөл аймгийн ҮЭХ-той хамтран ажиллаж байна

Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоотой хамтран явуулж байгаа 5 дахь удаагийн сургалтаар "Хөвсгөл Дулааны Станц" ТӨХК-ны ажилчдыг хүний эрхийн сургалтад хамрууллаа. Сургалтыг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Үйлдвэрчний Эвлэлийн холбооны сургалтын танхимд зохион явуулав. Сургалтаар Комиссын талаар товч танилцуулж, ямар асуудлаар хандаж зөвлөгөө мэдээлэл авах, хүний эрхийн зөрчилтэй холбоотой гомдлыг  хүлээн авч хэрхэн шийдвэрлэдэг талаар мэдээллийг өгч Хүний эрхийн үндсэн ойлголт хичээлийг орлоо. ҮЭХ-оос ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой мэдээ мэдээллийг хүргэж ажиллав.