• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хөгжлийн бэрхшээлийн салбар дахь олон улсын чиг хандлага”

“Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар”-ын ойлголт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Олон улсын чиг хандлагын талаар нийгэмд зөв мэдлэг, хандлага олгох зорилготой “Хөгжлийн бэрхшээлийн салбар дахь олон улсын чиг хандлага” сэдэвт сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ажилтан, ЖАЙКА-ийн төслийн багтай хамтран 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт зохион байгуулав.

Энэхүү сургалтад аймгийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс, Сод-Эрдэм, Титэм, Ирээдүй сургуулиудын сургалтын менежер, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Хөгжлийн төв”-ийн багш, Хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудын төлөөлөл зэрэг холбогдох газруудаас хамрагдлаа.

ЖАЙКА-ийн төслийн баг 1 дүгээр сарын 16-ны өдөр Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын нарийн бичгийн дарга нартай уулзан орон нутаг дахь нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа зэрэгтэй биечлэн танилцсан юм.