• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчүүлэх нөхцөл боломж бүрдлээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс Комисст хандаж “Хөвсгөл Ус Чандмань ОНӨҮГ-ын харьяа Төв халуун ус нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг зөрчсөн нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж, биднийг ялгаварлан гадуурхаж байна...” гэсэн гомдлыг ирүүлсэн байна. Гомдлын дагуу дээрх халуун усны газарт холбогдох хяналт шалгалт явуулсны эцэст тус байгууллагын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээг авч гадна хаалгыг тэргэнцэртэй иргэн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлж, налуу зам, хаалганы бариул зэргийг шинэчлэн хийж гүйцэтгэсэн байна. Зарим шаардлагатай ажлыг дулааны улиралд хийж гүйцэтгэхээр төлөвлөснийг Комисст ирүүлсэн тайландаа дурьджээ. Ийнхүү тус гомдолд Комисс эвлэрүүлэх ажиллагааг явуулж зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллаж байна.