• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СОНГОГЧДЫН СОНГОХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТЭД МОНИТОРИНГ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний баталсан удирдамжийн дагуу “Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын сонгох эрхийн хэрэгжилт”-д мониторинг хийх ажлыг 21 аймаг, Улаанбаатар хотод 2020 оны 06 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулав.

Мониторингийн хүрээнд Комиссын Хөвсгөл аймаг дахь референт М.Тунгалагмөрөн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 17 дугаар тойргийн 3, 8, 11, 12, 13 дугаар хэсгийн хорооны санал авах байрууд дээр тус тус ажиллаж, санал авах байрны зохион байгуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй орчинг бүрдүүлж буй эсэх, стандартын шаардлагад нийцэж байгаа байдалтай газар дээр нь танилцаж, хүртээмжтэй орчинг бүрдүүлж байгаа байдалд үнэлгээний хуудас ашиглан мониторинг хийлээ. Мониторингийн дүнг Комисс хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчилна.