• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийнэ

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, Монгол улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд хэрхэн нийцэж буйг газар дээр нь шалгаж илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын албан хаагчдын Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт 2020 оны 4 дүгээр сард хийхээр болов.

Хяналт шалгалтаар илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт заасны дагуу зөвлөмж, шаардлага бичиж холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж хариуцлага тооцуулан зөрчлийг арилгуулах юм.