• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдан хорих байранд хяналт шалгалт хийсэн тухай мэдээлэл

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хөвсгөл аймаг дахь ахлах мэргэжилтэн комиссын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Цагдан хорих байранд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Уг шалгалтаар Цагдан хорих байранд хоригдож байсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчидтэй уулзан санал хүсэлтийг хүлээн авах, хорих өрөөнүүдийн ахуй нөхцөл, хангамж болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хүрээнд хэрхэн байгаа талаар хяналт шалгалтын ажлыг явуулав.