• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цаг үеийн асуудлаар ярилцлаа

Аймгийн Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашнямтай Комиссын орон нутаг ажилтны хувьд уулзаж, он гарсаар Хөвсгөл аймагт гарч буй онцлох гэмт хэрэг болон насанд хүрээгүй охид бэлгийн хүчирхийллийн хохирогч болж буй асуудал, эрүү шүүлттэй холбоотой гэмт хэрэг, хар тамхи буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийн талаар ярилцлаа.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос бэлтгэн гардаг ном, сэтгүүл, гарын авлагын дээжээс гардуулан өгөв.